МАН-аас өчигдөр хэвлэлийн хурал хийлээ
Уг хэвлэлийн хуралд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар оролцсон юм. Мэдээллийн эхэнд, Сангийн дэд сайд Х.Булгантуяа “МАН сонгуулийн хуульд заасны дагуу санхүүжилтээ хандиваар босгож оролцохоор ажиллаж байгаа. Өнгөрсөн бямба гаригт сонгуулийн хандив босгох аян зарласан. Аливаа улс төрийн хүчин сонгуульд өрсөлдөхдөө цэвэр санхүүжилтээр өрсөлддөг зарчим байдаг. Энэ зарчмыг баримталж ажиллана. Хандивын дансанд иргэд сонгогчид, гишүүд, дэмжигчид хандиваа өгөх боломжтой.
МАН гишүүдээ дэнчин тавиулахгүйгээр эх оронч, ёс суртахуунтай хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Салбар, салбарын хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигч санхүүжилт босгох дээр хандивын аян өрнүүлж байна. МАН-ын 200 мянга гаруй гишүүд маань боломжоороо хандив өгдөг. Ахмад гишүүд мянга, таван мянган төгрөг хандивлаж байгаа нь маш том сэтгэлийн дэм юм. Энэ сонгуульд МАН-ын нэр дэвшигч бүр хариуцлагатай хандаж, ялах ёстой. Зөв бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж бид ойлгодог. Ард түмэн шударга сонгууль болоосой гэж хүсэж байна. Монгол хүн бүр ардчиллаа хайрладаг. Сонгох, сонгогдох эрхийн том илэрхийлэл бол ардчилал. Гадаадын улс орнуудад дэмжиж байгаа улстөрчийнхөө хурал зөвлөгөөнийг өөрсдөө санхүүжүүлээд намын мөрийн хөтөлбөрийг нь хэлэлцдэг. Иргэдийн оролцоо байж ардчилал хөгждөг.
Нэр дэвшигчдээ мөнгөнөөс хол байлгахын тулд иргэд нь оролцох ёстой гэж үздэг. Энэ туршлагыг нэвтрүүлэхийн төлөө МАН ажиллаж байна” гэжээ. Мөн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Өнгөрсөн баасан гарагаас "МАН дэнчин авсан" гэдэг хуурамч мэдээлэл тарж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН албан ёсоор няцаалт хийж байна. Хуульд заагаагүй дэнчин, хураамж авахгүй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь намын даргадаа үүрэг чиглэл өгдөггүй. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд бүгд гарын үсэг зурснаар албан ёсных болдог. Гэтэл хэвлэлээр яваад байгаа хуурамч мэдээлэл дээр Ерөнхий нарийн бичгийн дарга нь намын даргадаа үүрэг чиглэл өгсөн мэтээр үйлдсэн байсан. Зөвхөн энийг харахад л хуурамч баримт байна гэдэг нь харагдана" гэсэн байна.
Сэтгэгдэл ( 10 )
Юу ярьж балайрч байгаагаа мэдэж байгаа юм болов уу энэ балай авгай. Ард түмнийг тэнэг гэж бодоод байгаа юм байх дээ мал чинь...
хэлбэр л хөөсөн хүүхэн\n\n
Энэ хүүхэн хүмүүсийг сарандаваад итгэгч цагаан цааснууд гэж боддог дээрээ юу ч хэлж ярихад итгэдэг балайгууд гэж сэтгээд байнаа даа
Амалсан амлалтаа биелүүлж чадахгүй байж юу гэж хуцнам
MAN shg bayan nam haana b.aa eh ornoo zarj.irgedee suhrvvlj.munhruulj idej uuj hagarah gj bj..bvv dvr esge..genet sersiimuu
Хэн хандив өгөхөв дэ шантааж л биз
Та нар шиг баян хүмүүст өгөх мөнгө алгаа
Булгантуяа ч яахавдээ л юмдаа эмэгтэй хүн юмдаа. Төгссөн сургууль их л юм биз мэдлэгээр туршлагаар базаахгүй л болов уу даа
МАН хулгайч, ЖДҮ чдээ нэр дэвшүүлчихээд. Хамгийн ёс суртахуунтай,эх оронч гишүүдээ нэр дэвшүүлсэн гэж хэнэгчгүй,ичихчгүй хэлж байх юм энэ Булгантуяа гэгч!!!
БУЛГАНТУЯА ГЭГЧ ЕХ - НД ЗАХИДАЛ БИЧИН ТОМОРЧ СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРОХОД ТОМ ТҮЛХЭЦ ҮЗҮҮЛСЭН ЭТГЭЭД !!! МАФИЖСАН МАН - ААС АРАЙ НЭР ЦЭВЭР ГЭЖ БАЙГАА НЬ Л ЭНЭ !!! ЖДҮ ЗЭРЭГ ТӨРИЙН САНГУУД ТЕНДЕРҮҮД КОНЦЕССООР ГАРАА УГААСАН МАН-ЫН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУД НЭР ДЭВШЛЭЭ !!! ТЭД ХАНДИВ НЭРЭЭР СОНГУУЛЬД ЗАРЦУУЛАХ ЛУЙВРЫН МӨНГӨ САНХҮҮГЭЭ УГААХ ГЭЖ БАЙНА !!!