Д.Цогтбаатар: Бид хоёрхон онгоцтой, нисэх багийнхныг карантинаас гарахыг хүлээдэг

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "УОК, МИАТ-тайгаа хамтраад 10-аад чартер нислэг хийж, гадаадад суугаа 1800-гаад иргэдээ авчирлаа

УОК-оос гадаадад суугаа иргэдийг авчрахдаа жирэмсэн, бага насны хүүхэд, өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ нэн түрүүнд авчирч байгаа. БНСУ-д дээрх шаардлагыг хангаж байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй иргэд маш олон бий. Бид энэ шалгуураар БНСУ-аас иргэдээ авчирсан. Сөүлээс иргэдээ авчирсан эхний нислэгээр халдвартай хоёр иргэн ирсэн. Солонгосын засаг захиргаанаас “Иргэдээ нэг дор олноор бүү цуглуулаач, халдвар тархах нөхцөл үүсэж байна” гэсэн учир утсаар бүртгэл хийсэн. Эхний хоёр чартер нислэгээр эхэлж бүртгүүлсэн 500 хүн ирсэн. Шинээр бүртгэл эхлэхэд өдрийн 13 цаг гэхэд 160 хүн бүртгүүлсэн учир 14.00 гээд бүртгэлээ зогсоож байсан. Нэмж бүртгэх нь тодорхойгүй хүлээлт үүсгэх учир онгоцны суудлын тооноос давуулж бүртгэл явуулаагүй. Монголын 3 дахь Ерөнхийлөгч Москвагаар дамжин Берлинээр ирсэн.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(60.153.254.87) 2020 оны 05 сарын 27

.Шалтаг тоочвол 2-хон онгоцтой, Боломж хайвал Орос шиг онгоцоороо авчраад өгчих 200 онгоцтой улс зөндөө байгаа бус уу. Ийм хөлдүү толгой манай улсын гадаад харилцааг хариуцаж байхаар Монгол улс яаж ч хаалттай орчноос салах вэ дэ.. Ганцхан тусгаар тогтносон улс халдвар авагүй гээд сайрхах ичгүүртэй биш үү. Нөгөө шүтэн дууриадаг АНУ чинь халдвар тархсаныг нэр төр, Монгол мундаг гэх. . Салхин дэвүүр шиг л хийсдэг төртэй болохоор ийм байхаас аргагүй: .Ухвал Монгол улс үгүй болоход хэн чүгүйлэхгүй, бас хэнд ч хэрэггүй болсныг Короно яруу тодоор бүрмөсөн нотолж өглөө. Сэрцгээе

0  |  0
irgen(119.40.103.3) 2020 оны 05 сарын 27

ene hun dandaa hudal unen yum yarij bdg yum, manai ongostuud suudlaa avch tavichaad Europ ru virusiin esreg achaa odor shonogui zooj bga gesen sh dee, humuusiig teneg gej bodohoo boli

0  |  0
m(202.131.225.197) 2020 оны 05 сарын 26

karitiniihaa hugaatsaag bagasgaad bolon ch dee.nisegchid barag zorigchidtoi holildoj uulzaldahgui ch dee..

0  |  0
зочин(103.14.38.142) 2020 оны 05 сарын 26

заавал миат гэж байхаар кореан айрээр авч болдоггүй юм уу.

0  |  0
Top