Монгол Улс дахь Францын Элчин сайд Жан-Поль Дюмон тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 7-ны өдрүүдэд Завхан, Увс, Баян-Өлгий аймгуудаар айлчлаад ирлээ. Элчин сайд айлчлалаараа зудын дараах жил хагасын хугацаан дахь нийгэм, эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийхээр аймгийн удирдлагуудтай уулзав. Мөн Элчин сайд дагалдан яваа хүмүүсийн хамт Хар ус нуурын 20000 га газар бүхий тусгай хамгаалалтай газар дахь тахь нутагшуулсан Хомын талаар аяллаа. Тахь хамгаалах нийгэмлэгийн үндэслэгч, төслийн зохицуулагч Францын иргэн Клаудия Фэ Элчин сайдыг хүлээн авч, бүрэн нутагшсан тахийн сүргийг танилцууллаа. 1990 онд хатагтай Клаудиа Фэ нь Францад тахийн сүрэг эх нутагт нь нутагшуулах санаачилгыг гаргажээ. Ингээд Межеаны талын тахь эргэн нутагшуулах ажил эхэлж 2004 онд 12 тахийг Завхан аймгийн Хомын талд авчирсан. Үүнээс хойш сүргийн тоо 24-д хүрсэн бөгөөд саяхан нэг азарга, гурван гүү Прагаас авчирч энэ сүрэгт нийлүүлсэн юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )