ТОЙМ: Сэлэнгийн гол өрсөлдөгчид хэн байх вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт өнөө жилийн сонгууль тун сонирхолтой болох дүр зураг харагдаад байгаа юм. Учир нь, хотын тойргуудаас ч олон хүн Сэлэнгэд нэр дэвшихээ илэрхийлсэн. Бие даагчдыг нь хасахад л 20 хүн болж байна гэхээр нүсэр л дээ. Тухайлбал, МАН-аас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Ундрам, “Сөүл” группын Д.Өнөрболор нар өрсөлдөнө. АН-аас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын Зөвлөх, эдийн засагч Д.Үүрийнтуяа, Сангийн сайд асан С.Баярцогт нар зогсож байна. Түүнчлэн Та бидний эвслээс А.Энхболд, Ш.Эрдэнэбат, М.Насанжаргал нар, ШИНЭ эвслээс Г.Баттулга, Л.Цог, Б.Нэргүйбаатар, Зөв хүн электорат эвслээс Д.Амарсайхан, Ц.Бат-Эрдэнэ, А.Мөнх-Эрдэнэ, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Болорсүрэн, Сахигтун эвслээс Н.Батцэцэг, Э.Урантөгс, З.Пунсалдулам, Зон олны намаас Р.Лхагвасүрэн нар байна.

Гэхдээ сонгууль бүрд л олон хүнтэй тойрог байдаг ч онцлох хэдэн хүний дунд л өрсөлдөөн өрнөдөг. Тухайлбал, АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар бол хатуу учраадаа орно. Д.Эрдэнэнбатын хувьд АН-ын генсекээр ажиллах хугацаанд нам нь том, жижиг таван сонгуульд ялж байлаа. Тойргийнхоо иргэдийн итгэлийг хоёр ч удаа өвөртөлсөн хүний дотор бол өрсөлдөөнд ялах бодол багтаж яваа. С.Баярцогт хэдийгээр Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар сайн, муугаар өчнөөн дуудуулсан ч нутагтаа нэр нүүртэй байгаа нь судалгаануудаар батлагдаад байгаа гэх. Ер нь тэгээд өчнөөн жил элдвээр хэлэгдсэн хүн болохоор одоо шинэ юу ч гаргаж ирсэн олон нийт тоохгүй. Дөрвөн удаа Сэлэнгээс УИХ-д сонгогдож Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж явсан түүнд нутгийнхан нь таатай хандаж мэдэх юм. МАН-ын гэвэл жин дарах хүн нь Ж.Эрдэнэбат байх болов уу. Өнгөрсөн дөрвөн жилийн нэг жил хоёр сарын хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан. Сэлэнгэ нутгаас төрсөн Ерөнхий сайд гэдэг бол орон нутагтаа таалагдах нь гарцаагүй. Тэгээд ч тэрбээр 2016 оны долоодугаар сарын 8-нд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдоод жилийн дараа эдийн засгийн өсөлтийг 5.3 хувь, валютын нөөцийг 1.3 тэрбум ам.доллар болгон өсгөж, төсвийн алдагдлыг 590 орчим тэрбум төгрөг болгож бууруулаад зарим бондын хугацаат төлбөрийг өөр эх сурвалжаас зээлж хугацааг нь уртасгаад ажлаа хүлээлгэж өгч байлаа. Энэ бол чамгүй ажил хэрэгч хүн гэдгийн нотолгоо юм.

Олон жил аймгаа төлөөлсөн хүмүүсийн элдэв хэл ам нутгийн иргэдийг залхаасан байх магадлалтай. Ер нь сонгууль бүрээр шинэ нэр дэвшигчдэд боломж гарч байдаг. Энэ нь өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгууль бүрээр парламент 50-60 орчим хувьтай шинэчлэгдэж байснаар батлагдана. Тэгэхээр дээрх гурвын нэгийг сэлгээд ороод ирэх хүн гэвэл дээр дурдсан нэр дотроос Ч.Ундрам гэх эмэгтэй харагдаад байгаа юм. Нутаг нугаа бодсон ч, мэдлэг боловсролыг нь бодсон ч ийм. АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшиж, Англи улсад их сургуулиа төгсөөд, 26-хан насандаа Япон улсын Нагоягийн их сургуульд доктор хамгаалсан гэхээр ямар толгойтой нөхөр гэдэг нь батлагдана. Ерөнхийдөө намууд эмэгтэй нэр дэвшигчдээ аль л ялах магадлал муутай газар руу илгээчих гээд байдаг. Гэхдээ Сэлэнгэ аймгийн хувьд онцлогтой. Энэ тойргоос 1992 онд Д.Мөнхөөг УИХ-д сонгож байсан бол 2016 онд Н.Оюундарийг дэмжиж байлаа. Тийм болохоор эмэгтэй, залуу, боловсролтой хүний төлөөллөөр Ч.Ундрамыг сонгоод байгаа юм л даа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Vvbv(49.0.147.33) 2020 оны 05 сарын 29

Hulgaich humhii hytad j.erdenebatiig shorond ni hataah heregtei

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 06 сарын 01

Сөүл өнөрболор нэртй харваас хужаа авгайг давхар хужаа ми овогт урвагч баярцогт зэрэг гамингуудыг бүү сонго Сэлэнгэчүүд минь.Сэлэнгэд хужаа гарах ёсгүй шүү алдас болно.

2  |  0
Ганаа(202.126.89.126) 2020 оны 05 сарын 27

Энхбаяр биш жинхэнэ Баярцогт сонгуульд өрсөлдөх учиргүй. Хятадын монгол хүн шоронд байх ёстой.

0  |  0
Zochin(202.179.21.200) 2020 оны 05 сарын 29

S.Bayartsogt,J.Erdenebat 2 heregguishdee.ard tumnii dynd uamar ner hundtei baigaa bilee,zovmoor uymaa,sonsohiin argagui buun hel am,hanadaggui shynalaa gej.

1  |  0
сонгогч(202.9.46.175) 2020 оны 05 сарын 27

гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Баярцогт нэр дэвшиж байгаа нь сонгогчдыг басамжлан доромжилсон хэрэг мөн. иймд доромжлолын хариуд эсрэг санал өгч хариу баръя...

0  |  0
Ж(64.119.23.11) 2020 оны 05 сарын 29

ДАН МАНАН -ЫН ХУЛГАЙЧ НАР Ж. ЭРДЭНЭБАТ Д. ЭРДЭНЭБАТ БАЯРЦОГТ . БҮГД ЭБИ МИЕЭГИЙН ХҮМҮҮС НЭГИЙГ НЬ Ч СОНГОХГҮЙ ШҮҮ

1  |  0
сонгогч(202.9.46.175) 2020 оны 05 сарын 27

МАНАН-г сайн судал!!! Оюутолгой, Эрдэнэтээс иргэн бүрд ирэх ёстой байсан тэр ашгийг хэн биднээс дээрэмдэж идэж,баяжиж байгааг сайн санаж байж саналаа өгөөрэй!!! бохир мөнгөтэй болгон төрд гарч хүссэнээ хийж болохгүй гэдгийг баталж өг!!! гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан мөртлөө нэр дэвшиж, сонгогчдыг басамжлан доромжилж байгаа тэр үйлдэлд нь эсрэг санал өгч, хариу барья, тэдэнд сургамж өгье. гэмт хэрэгтнүүд төрд гарвал монголд фашист маягийн төр үүсэх магадлалтайг онцгой анхаар, бүү март !!! буруу сонголт хийвэл та өөрийнхөө хоолонд хор хийсэнтэй адил...

0  |  0
Top