Монгол улсаа дэлхийн бусад улс орнуудтай эн тэнцүү хөгжилтэй улс болгохын тулд, эх орондоо сайхан амьдрах боломжийг бий болгохын төлөө, Монгол залуусын оюунаар бий болсон гарааны бизнесүүд дэлхийн зах зээлд гарч баялаг бүтээдэг болгохын тулд мөрөөдлөө нэгтгэсэн #Dreamers нэгдлийн залуучуудын төлөөлөл өнгөрсөн 1 сар орчмын хугацаанд хийж хэрэгжүүлсэн, судалж боловсруулсан саналаа Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд танилцууллаа.
Өдгөө #Dreamers нэгдэлд 1500 орчим залуус, 500 орчим компаниуд нэгдээд байна. Монгол залуучуудыг өөрийн шинэ санаагаа ажил хэрэг болгож, хөгжүүлэх, дэлхий дахинд амжилттай болсон гарааны бизнесүүдийн жишгээр "өсгөх"-ийн тулд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал бөгөөд гарааны бизнесийн эко системийг бий болгоход У.Хүрэлсүх, Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар, УИХ-ийн гишүүн, Цахим бодлогын түр хорооны ахлагч Н.Учрал болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд #Deramers нэгдлийн залуус хийж бүтээсэн ажил, судалгааны үр дүнгээ танилцуулж, цаашид засгаас авч хэрэгжүүлж болох үндсэн 4 багц саналыг Ерөнхий сайдад гардуулж өглөө.
30 ЖИЛ УУЛ УУРХАЙ ЯРЬСАН, УХСАН, ОДОО ОЮУНАА УХЪЯ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Залуус маань санаа нийлж байгаад баяртай байна. Эрхэм зорилгоо нэгтгээд хамтран ажиллаж, зохион байгуулалтад орж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд засгаас авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг талаар мэдээлэл өглөө. Үүнд:
Мөн тэрбээр Монгол Улс ухаалаг, цахим, онлайн Монгол болох ёстой. Технологийн боломжийг ашиглаж сурах хэрэгтэй. Энэ бол асар том баялаг болох ёстой. Цаг хугацаа бол мөнгө, богино цагт их зүйлийг хийж сурах хэрэгтэй. 30 жил уул уурхайгаа ярьсан, ухсан. Одоо оюунаа ухъя. Манай залуус IQ-гаараа дэлхийд эхний 10-т багтаж байна. Тиймээс үүнийг ашиглаж, хөгжүүлэх нь туйлын чухал, та бүгдийг бүрэн дэмжиж байна гэж байр сууриа илэрхийллээ.
ХАМТЫН ОФФИСУУД ДЭЭР ТҮШИГЛЭН ГАРААНЫ КОМПАНИУДЫГ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН
УИХ-ын гишүүн Н.Учрал: "Хамтын оффист бүртгэлжүүлж, татварын бодлогоор дэмжих асуудал Алсын хараа 2050-д багтсан. Зохицуулалт ч бий. Тиймээс Засгийн газар үүнийг журам гаргаад явах боломжтой. Гарааны компаниуд олон нийтэд хувьцаа арилжих босгыг бууруулж өгсөн. Тиймээс үүн дээр ч журам гаргах боломжтой. E-Mongolia удахгүй ашиглалтад орно. Цаашид ч Засгийн газар мэдээллийн технологи, инновацийн компаниудаа дэмжих чиглэлээр ажиллана" гэсэн юм.
МОНГОЛ УЛСЫГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ БИЗНЕСҮҮДИЙН БҮС БОЛГОХ БОЛОМЖТОЙ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: "Энэ удаагийнх шиг цар тахал дахиад л гарна. Энэ үед технологиор эдийн засгийг тогтвортой байлгах нь чухал болоод байна. Дижитал орон зай бодит орон зайнаас хэд дахин давчихлаа. Тиймээс энэ бол ямар том шинэ орон зай, боломж вэ гэдгийг та бүхэн хараад ажиллаж байгааг хараад баяртай байна. Монгол Улсыг IT чиглэлийн стартапуудын чөлөөт бүс болгож зарлах хэрэгтэй байна. Ийм санаачилгыг та бүхэн гаргаад, хуулиа санаачлаад ирвэл дараагийн УИХ-д шахаад батлуулах боломжтой" гэв.
Харин үүний хариуд Ерөнхий сайд өнөөдөр яригдсан асуудлуудыг судлах үүргийг Д.Цогтбаатар сайдад үүрэг болгосон юм. Монголын төр залуусыг дэмжихээс тушаа болж болохгүй. Хэн юу санаачилж байна, түүнд юу хэрэгтэй байна түүний төлөө Засгийн газар чадах чинээгээрээ дэмжих ёстой. Энэ бол Ерөнхий сайдын, Засгийн газрын бодлого. Хөрөнгө мөнгөний бололцоо дэлхийн бусад орон шиг биш ч боломжийн хэрээр дэмжин ажиллана. Гарааны бизнес эрхлэгч залуусын төлөөлөлтэй Засгийн газрыг төлөөлж Д.Цогтбаатар, УИХ-ыг төлөөлж Н.Учрал нар байнга уулзаж, дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
ЭХЭЛСЭН АЖЛУУДАА ДУУСГАХ НЬ ЗАЛУУС БИДНИЙ ҮҮРЭГ
Бид бүхний бүтэн сарын турш зорьж, тэмүүлж байгаа ажлууд эхнээсээ алхам алхмаар биелсээр байна. Одоо өөрсдийн санаачилсан, санал болгосон ажлуудаа бодит ажил хэрэг болгох, араас нь хөөцөлдөх нь залуучууд биднээс шалтгаална. Өнгөрсөн үеүүдэд олон арван санал санаачлага, нэгдлүүд, хөдөлгөөнүүд гарч байсан. Харин тууштай явсан нь ховор. Энтрепренеруудын #Dreamers нэгдэл бол хүсэл мөрөөдлөөрөө нэгдсэн залуучуудын нэгдэл учир бодит үр дүн гартал, ажил хэрэг болтол явах болно.
Залуучуудаа хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонсож шуурхай ажил хэрэг болгож байгаа шийдвэр гаргагчиддаа баяралалаа.
Хөгжлийг хамтдаа бүтээе. Ажлыг бодитоор хийе. Мөрөөдлөө нэгтгэе.
Сэтгэгдэл ( 3 )
ter uchral hudlaa bulaig dagval yundch hurehgui alhaj gichgej bgaan hudlaa nuhur ethg.n nereer turd garsan hooson tolgoi zaival tna Mgl zaluuch.d mederlene muudgui bol uchral durak iig dagaj hairan thagaa l aldana shu ⁉️ ih zasag surguuliar Mgl malchdiin huuhdiig luivardaj Mgl duuren ajilgui ih zasag giin surguul tugsun nuhud ter surguul.g ulsad ajil j chadaj bna u ⁉️ hulgaich uchral ethgeese sursan zan odoo ene heden zaluuch.d dalimduulj hunii garaar holloo durak zaival tna
ter uchral hudlaa bulaig dagval yundch hurehgui alhaj gichgej bgaan hudlaa nuhur ethg.n nereer turd garsan hooson tolgoi zaival tna Mgl zaluuch.d mederlene muudgui bol uchral durak iig dagaj hairan thagaa l aldana shu ⁉️ ih zasag surguuliar Mgl malchdiin huuhdiig luivardaj Mgl duuren ajilgui ih zasag giin surguul tugsun nuhud ter surguul.g ulsad ajil j chadaj bna u ⁉️ hulgaich uchral ethgeese sursan zan odoo ene heden zaluuch.d dalimduulj hunii garaar holloo durak zaival tna
Zail