Хөлбөмбөгийн 185 талбайтай дүйцэх хогийн цэгийг НОГООН ОРЧИН болгоно

2020 оны 05 сарын 28

Европын хамгийн том хогийн цэгийг гурван жилийн хугацаанд цэвэрлэн, ногоон орчин болгох төслийг Олон улсын санхүүгийн корпорац, Австрали, Канад, Швейцарын засгийн газрууд болон Рокфеллерийн сан хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Тодруулбал, Сербийн Белград хотын төвөөс 15 км зайд Винча гэж нэртэй  Европын хамгийн том хогийн цэг байрладаг аж. Сүүлийн 40 гаруй жилд 10 сая тонн хог хаягдлыг уг цэгт хаяснаар хамрах талбай нь нэмэгдэж,  өдгөө хөлбөмбөгийн 185 талбайтай дүйцэх хэмжээтэй болсон аж. Тэр хэрээр байгаль орчинд сөрөг нөлөөллийг үзүүлэх болжээ.  

Тэгвэл хэдэн арван жилийн түүхтэй уг хогийн цэгийг  гурван жилийн дотор цэвэрлэж, хог хаягдлаас гарч буй метан хийгээр эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжих нь ээ.

Уг хогийн цэгт өдөр бүр 600 ачааны машинаар хог аваачиж асгадаг аж.  Тухайлбал, 1500 тонн ахуйн хог хаягдал, 3000 тонн барилгын хог хаягдлыг өдөр бүр асгадаг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top