Н.Энхбаяр өөрийн эх барилцаж авсан хуулиндаа бүдэрч, хана мөргөв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

 Намын нэрийн төлөөх тэмцэлд улайрсан Н.Энхбаяр сүүлийн хэдэн сарын турш их л бухимдалтай байлаа. МАХН хэмээх нэрийг МАН-аасаа салгаж аваад улс төрийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Намын их хурлаа хуралдуулж, Монголын ард түмний Их хуралдай гэгчийг  аймаг орон нутгуудад зохион байгуулав. Мөн “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнийг санаачлан үзэж тарж байна. Тэрээр эрх баригчдыг албан тушаалаа өгөхийг шаардсан. Гэвч МАХН-ыг нь Дээд шүүх бүртгэхээс эмээсэн үү, тэдний бүрдүүлсэн өргөдөл, бичиг баримтыг Үндсэн хуулийн цэц рүү шилжүүлсэн юм. Улс төрийн намуудын тухай хуулийн заалт нь үндсэн хуулийг зөрчиж буй эсэхийг хянаж шийдэх хэрэгтэй гэж үзжээ. Харин Үндсэн хуулийн цэц өчигдөр дунд суудлынхаа хуралдаанаар зөрчөөгүй гэсэн хариу өгөв. Үүгээр МАХН гэсэн нэрийг дахин хэрэглэх боломжгүй болж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6 дахь заалтанд нам өөрчлөн байгуулагдсан, нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, гишүүнчлэл, нэр, тамга гээд бүх л юм нь бусдын эзэмшилд шилжих боломжгүйгээр хуульчилж өгсөн юм байна. Ийм заалт бүхий хуулийг батлах үед Н.Энхбаяр өөрөө УИХ-ын даргаар ажиллаж байжээ. Тэгэхээр тэр өнөөдөр өөрийн эх барьж авсан хуулиндаа бүдэрч унан хана мөргөж байгаа хэрэг ажээ.     

Х.Тулга

Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top