ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

2020.5.29, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САР НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.5.29, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 4.59-20.40
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top