"Сансар" сүлжээ дэлгүүр Да хүрээд шинэ салбараа нээлээ

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

"Сансар" сүлжээ дэлгүүр нь Баянзүрх дүүргийн 16 хорооны хэрэглэгчдэдээ улам ойртож, Да хүрээ зах орох зам, Эрдэнэтолгойд шинэ салбараа нээлээ.

Да хүрээ, Эрдэнэтолгой, Шархад, Улаанхуаран орчмын иргэд, оршин суугчид тав тухтай, барааны өргөн сонголттой, найрсаг үйлчилгээтэй дэлгүүр шинээр нээгдэж байгаад баяртай байлаа.

"Сансар" сүлжээ дэлгүүрийн хамт олон шинэ салбарын нээлтийн өдөр худалдан авалт хийсэн эхний 2,000 үйлчлүүлэгчдэдээ гарын бэлэг болон "Сансар" сүлжээ дэлгүүрийн хөнгөлөлт урамшууллын лояалти картаа бэлэглэж, 30 хүртэл хувийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нээлтийн онцгой хямдрал 6 сарын 10 хүртэл, харин нээлтийн үндсэн хямдрал 7 сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна.

Та бүхнийг "Сансар Да хүрээ" шинэ салбараар хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.
 

Сайхан бүхнийг сагсанд тань – Сансар сүлжээ дэлгүүр

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл : Facebook дэх Sansarsupermarket chain хуудас болон 77557755 дугаартай холбоо бариарай

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top