Ам.доллар 2806 төгрөгтэй тэнцлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Монголбанкнаас өчигдөр /2020.05.28/ ам.долларын хаалтын ханшийг 2806,96 төгрөгөөр зарлажээ. Тэгвэл өнгөрсөн оны мөн үед Монголбанкны нэрлэсэн ханш 2648,29 төгрөгтэй тэнцэж байжээ. Ам.долларын ханш нэмэгдэж байгаа шалтгаан нь улс орнууд хилээ хааж, экспорт импортын хэмжээ буурсантай холбон тайлбарлах эдийн засагчид бий. Мөн Иргэд спекуляци хэлбэрээр валютын бодит хэрэгцээ байхгүй үед доллар худалдаж авч, богино хугацаанд эрэлтийг огцом нэмэгдүүлж байгаа нь ханш өсөхөд нөлөөлж байна гэдэг дүгнэлтийг Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин хийжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.94) 2020 оны 05 сарын 29

Зандалч хүрэлсүхээ хүрэлбаатар нараа яанаа ямар арга хэмжээ авах вэ

0  |  0
ss(103.229.121.104) 2020 оны 05 сарын 29

hiimel homsdol uusgej baigaa mongo huulegchdiig tagnuul cagdaa arga hemjee avaachee olon jil uls ornii ediin zasagiig horolson

1  |  0
Top