ФАТФ: Монгол Улсыг ЗУРГААН даалгаврыг биелүүлсэн гэж дүгнэлээ

2020 оны 05 сарын 29

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын  "Саарал жагсаалт"-аас гарахтай холбоотой урьдчилсан  шийдвэр гарчээ.  2019 оны аравдугаар сарын 18-нд Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулахдаа ЗУРГААН ДААЛГАВАР биелүүлээгүй гэж үзсэн.

Тэгвэл урьдчилсан дүгнэлтээр зургаан даалгаврыг биелүүлсэн гэж дүгнэснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

ФАТФ-ын Хамтарсан бүлгийн 2020 оны хамгийн эхний хурал нэгдүгээр сард  Бээжинд болж,  Монгол Улсын тайланг хэлэлцээд, зургаан даалгаврын ГУРВЫГ биелүүлсэн гэж үзсэн юм.

Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатарын өгсөн мэдээллээр ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон Хамтын ажиллагааны зөвлөл  ажиллан, тайлангаа дөрөвдүгээр сарын 13-нд АНДХБ-т хүргүүлсэн.

Дараа нь Монгол Улс АНДХБ-т  тавдугаар сарын 11-ний өдөр үлдсэн гурван ажлын даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, тайлангаа хамгаалсан байна.  Тэгвэл энэ хурлын үр дүн урьдчилсан байдлаар тодорхой болж, зургаан даалгаврыг хангалттай биелүүлсэн гэж дүгнэжээ.

ФАТФ-ын албан ёсны хариу  зургаадугаар сарын 24-25-нд гарах хуваарьтай байна. ФАТФ-ын зургаадугаар сарын 24-25-ны өдрийн хурлаар ажлын гүйцэтгэл хангалттай гэж үзвэл тусгайлсан ажлын баг гарган Монгол Улсад ирж газар дээрх хяналт шалгалт хийх шийдвэрийг гаргана.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай улс ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгаврыг үнэхээр биелүүлсэн эсэхийг газар дээр шалгах, төрийн голлох байгууллагуудын удирдлагууд болон зарим мэдээлэх үүрэгтэй этгээдийн төлөөлөлтэй уулзах, мөнгө угаахтай тэмцэх манай орны улс төрийн өндөр эрмэлзэл байгаа эсэхийг хянах үйл явц юм.


 

Монгол Улс дараас зургаан даалгаврыг биелүүлжээ. 

 

  • Нэгт, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах;

 

  • Хоёрт, СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах;

 

  • Гуравт, мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах;

 

  • Дөрөвт, хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах;

 

  • Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах;

 

  • Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах зэрэг ажлууд юм.
  •  

Тодотгоход, Европын холбоо Монгол Улсыг мөнгө угаах эрсдэлтэй улс орнуудын тоонд хамруулаад байгаа.

Энэ нь 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой гэдгийг албаныхан хэлж буй. Түүнчлэн Европын парламентын шийдвэрээр стратегийн дутагдалтай улс орнуудын тоонд албан ёсоор багтахгүйн тулд “Саарал жагсаалт”-аас хурдан гарах ёстой юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.137) 2020 оны 05 сарын 29

ФАТФ монголыг шалгахдаа цаасан дээрх зүйл нь амьдрал дээр хэрэгжсэн үгүйг сайн шалгаарай. наадуул чинь цаасаар хуурдаг юм шүү. бас бохир мөнгөтэй холбоотой том том гэмт хэргүүдийг заавал шийдвэрлэсэн байх талаар албан даалгавар өгөөд газар дээр нь ирж шалгаарай. монголд авилга, бохир мөгөтэй холбоотой хэргүүд хэдэн жил яригддаг хэрнээ шийдэгддэггүй гэдгийг анхааралд авна биз дээ.

1  |  0
FATF(24.19.4.149) 2020 оны 05 сарын 29

Ta nar huuhed huurch baigaa bish chadahuu aan. Dald or zugeer.\n

0  |  0
zochin(64.119.25.52) 2020 оны 05 сарын 29

AN , SAYKHANBILEG , ELBEGIIN LAYG NEG DARLAA DAA

1  |  1
Top