Засгийн газрын өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Хангайн бүсийг хөгжүүлэх чиглэлд бид тогтоолын төсөл баталсан. Хангайн бүсийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх чиглэлээр мөн тогтоолын төсөл баталсан.
Энэ удаад Хангайн бүсийн зөвлөгөөнийг Архангай аймагт зохион байгуулсан. Цаашид бүс бүрт энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулна. Энэ долоо хоногийн баасан гарагт Засгийн газар дахин хуралдана. Энэ үеэр шаардлагатай хуулиудыг өргөн мэдүүлнэ.
Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэх чиг баримжаатай ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой хууль өргөн мэдүүлж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Ингэснээр өмч эзэнтэй болж, компаниуд алинд нь орохоо өөрсдөө шийдвэрлэдэг болно.
123 төрийн өмчит компани байгаа гэж ярьдаг мөртлөө бусад компаниуд нийлэхээрээ 800 гарчихдаг. Тэгэхээр нийтийн үйлчилгээний компанийг тусад нь байлгах хэрэгтэй. Засгийн газрын авто баазын хувьд статус нь өөрчлөгдсөн учраас ийм зүйл болох шиг боллоо. Бид цалинг нь тавиад ирэхээр өөрчлөлт орох байх" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )