ЗАСГИЙН ГАЗАР | Гадаад валютын улсын нөөцийн талаар хэлэлцэж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 04 сарын 16

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 14.00 цагт эхэллээ. 

Өнөөдрийн /2025.04.16/ хуралдаанаар:

-“Нүүрсний экспортыг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх

-Олон улсын худалдааны тарифын нөхцөл байдлаас шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар

-Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Цусны донорын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг 23 асуудал хэлэлцэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu