Засгийн газрын өнөөдрийн /2025.04.16/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан " Өнгөрсөн долоо хоногт манай гол түүхий эдүүдийн экспортын хэмжээ бүгд тодорхой хэмжээнд нэмэгдсэн.Хувийн уурхайнуудаас хийгдсэн экспортын дүн нөлөөлж даруй 40 гаруй сая ам. доллароор нэмэгдсэн. Долоо хоног бүрийн экспортын хэмжээг харвал өнгөрсөн долоо хоногт экспорт 278 сая ам.долларт хүрч энэ оны хамгийн өндөр тоондоо хүрлээ. Эерэг гарахад Гашуунсухайт, Нарийнсухайтын бүлэг ордуудын экспортоос хийгдсэн дүнгүүд, хувийн уурхайнуудаас хийгдсэн экспортын дүн эерэгээр нөлөөллөө. Ингээд нүүрсний экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.9 сая тонноор арилжаа нэмэгдэж 40 гаруй сая ам.доллароор өслөө. Эдгээр үзүүлэлтүүд валютын нөөц нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлсэн. Он гарснаас хойш Төв банкны валютын нөөц 5 тэрбум 246 сая ам.доллар болсон.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр чиглэлээр яаралтай арга хэмжээ авахаар боллоо. Нэгдүгээрт, боомтууд дээр зөв эрэмбэлж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарах, хоёрдугаарт биет хэмжээг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд төмөр зам дээр гартал өртгийг бууруулахыг тээврийн болон нүүрсний компаниудад үүрэг өгсөн.
Засгийн газрын болон Монголбанкны ч хийх ажил гэж бий. Нөөцийг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийг сайжруулах нь Засгийн газрын ажил. Интервенц хийх нь Монголбанкны ажил. Тал талаас хийх ажлаа хийж байна. Засгийн газрын зүгээс хийх ажлаа хийж, экспортыг нэмэгдүүлэх тал дээр ажилласаар байна.
Сэтгэгдэл ( 3 )
эНЭ ҮНЭН ХУДАЛЧ ГАРАА
Энэ нэг худлаа ярьсан онгироо сайд мөн ч их зҮЙЛ ИДЭЖ БАЙГАА ДАА....\n
Энэ нэг худлаа ярьсан онгироо сайд мөн ч их зҮЙЛ ИДЭЖ БАЙГАА ДАА....\n