Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замд 580 хүн ажиллаж байна

2020 оны 05 сарын 29

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын суурийн ухмал, буцаан дүүргэлт, захын болон завсрын тулгуур байгуулах зэрэг ажил 100 хувь хийгдэж дуусжээ.

Газар шорооны ажил 78, төмөр бетон гүүрийн ажил 74, нийт ажил 65 хувийн гүйцэтгэлтэй, эрчимтэй өрнөж буй аж.

Уг авто замын бүтээн байгуулалтын ажилд одоогоор 230 орчим техник, машин механизм, 580 орчим хүн хүч ажиллаж, 2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу 18 километрт суурь асфальт бетон хучилтыг хийжээ.

Концесс эзэмшигч дотоодын “Макс рөүд” компани эхний 30 километр хатуу хучилттай авто замыг өнгөрсөн онд Улсын комисст хүлээлгэн өгсөн бол замын үлдсэн хэсгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.137) 2020 оны 05 сарын 29

МАШ УДААН АЖИЛЛАЖ БАЙНА. ХЭДЭН ЖИЛ БОЛОВ ОО ??????????????

0  |  0
Top