ФАТФ-аас "Саарал жагсаалт"-тай холбоотой Монгол Улсын тайланг хэлэлцээд, зургаан даалгаврыг биелүүлсэн гэж дүгнэсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл Монголбанк албан мэдээлэл гаргажээ. Мэдээлэлд:
Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт дөрвөн шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр зургаан үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
Эхний тайланг 2020 оны нэгдүгээр сард ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн БНХАУ-д зохион байгуулсан хурлаар хэлэлцүүлсэн юм. Тус хурлаар Монгол Улс ФАТФ-тай тохирсон зургаан ажлын гурвыг хангалттай гэж үнэлүүлсэн. Үүнтэй зэрэгцэн КОВИД-19 цар тахлын улмаас ФАТФ-аас стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарахтай холбоотойгоор бүх улс орнуудын үнэлгээ хийх ажлыг дөрвөн сараар хойшлуулж байгааг мэдэгдсэн.
Уг мэдэгдлийн хариуд Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдаас 2020 оны 3 дугаар сард ФАТФ-т албан хүсэлт илгээсэн. Уг хүсэлтэд Монгол Улс нь жагсаалтаас гарахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгааг уламжлаад, манай улсад үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр холбогдох хурлыг зайнаас зохион байгуулах хүсэлтийг илэрхийлсэн юм. Үүний үр дүнд ФАТФ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын үлдсэн ажлуудаа хамгаалах хугацааг хэвээр үлдээхийг зөвшөөрлөө.
Ажлын хэсэг нь 2020 оны дөрөвдүгээр сард ФАТФ-тай тохиролцсон үйл ажиллагааны үлдсэн гурван ажлын явцыг тусгасан тайланг ФАТФ-ын Ази, Номхон далайн хамтарсан бүлэгт хүргүүлж, 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр тайлангаа амжилттай танилцуулж, хамгаалав.
ФАТФ-аас ирүүлсэн тайлангаар Монгол Улс өгөгдсөн зургаан ажлын үүрэг даалгавраа хангалттай биелүүлсэн гэдэг үнэлгээг өгсөн байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээг авах бөгөөд үүний дараа ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах боломжтой юм гэсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Монгол жишгээр өнөөх монголыг мөхөөх хэмжээнд хүртэл тоносон хэдэн луйварчин, хулгайч нараа суллах нүх сүв эрээд л хэргийг нь хойшлуулсаар байх юм. Энэ Элбэгдоржийн нөлөөтэй шүүхийг өөрчлөх арга байхгүй юм уу.. зарим авилгачдаа гэртээ идэх хоолгүй ядарсан монгол хэдэн хүүхдээ хоосон хонуулахгүй гэхдээ айлын хотноос нэг борлон бариад гаргаад өгчихөөр өгдөгөөс бага ял өгч аргална. Заримынх нь нь авсан авилгыг зээлсэн мөнгө болгож аргална. Шүүх нь ийм байхад монголыг сайн байна гэх үү. Монгол шүүгч нар болдоггүй юм бол гадаадаас шүүгч авч ирэж хэргүүдээ шийдүүлэлтэй биш.
Шалгах гээд ирэхэд нь нөгөө хэдэн луйварчид, аэвилгалчдыг Элбэгдоржийн шүүгчид суллачихсан байнадаа. Тэгээд саарал жагсаалтаддаа үлдээд хар жагсаалтандааа орох вий.