УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлэхээр баримт, бичгээ хүргүүлээд буй. Харамсалтай нь, МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзээд, СЕХ бүртгэхээс татгалзлаа
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдээд байсан юм. Үүссэн нөхцөл байдлын талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга байр сууриа илэрхийлж, намынхаа даргыг буруугүйг нотолсон шүүхийн шийдвэрийг дэлгэлээ. Тодруулбал, Б.Тулга “Н.Энхбаяр даргыг 2012, 2013, 2016, 2017 оны сонгуульд нэр дэвшихэд МАНАН-гийнхан саад болж ирсэн. Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихэд нь ч ялгаагүй хоёр удаа хууль зөрчин байж тээг болсон. Түүгээр үл барам 2020 оны сонгуульд ямар нэг тайлбар шалтгаан гарган, сонгох, сонгогдох эрхийг нь зөрчлөө. Товчхондоо, энэ л хүнээс айж сонгуульд оруулдаггүй жишиг бий боллоо. Энэ зүй тогтол оршин тогтнож л байвал МАНАН-гийн бүлэглэл нураагүй гэсэн үг. СЕХ Н.Энхбаярыг албан тушаалын хэрэгт холбогдуулан бүртгэхээс удаа дараа татгалзаж ирсэн. Тодорхой бүлэг хүмүүс МАХН-ын даргыг авлига албан тушаалын хэрэг үйлдсэн гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж, ард түмнийг төөрөгдүүлдэг. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 29.8-д “Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихыг хориглоно” заасан байдаг. Гэтэл бодит амьдрал дээр нэгдүгээрт, Н.Энхбаяр авлигын хэрэгт хэзээ ч холбогдож байгаагүй юм. Тодруулбал, шүүхийн мэдээллийн санд ийм баримт байхгүй. Хоёрдугаарт, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Үүнийг нь Монгол Улсын шүүх тогтоосон. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн нэг дэх хэсгийг хараарай. Уг тогтоолд Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж МИАТ компанийн ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол буюу 30 сая төгрөгийн хохирол учруулсан нь баримтаар тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болголоо хэмээн цагаан дээр хараар бичсэн. Өөрөөр хэлбэл, хэрэгсэхгүй болгосон хэргийг нэр дэвшигчид зориудаар халдааж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна” гэлээ. Өөрөөр хэлбэл худал зүйлийг 1000 давтвал үнэн болдог гэдэг шиг Н.Энхбаярын талаар ташаа гүтгэлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, СЕХ уг мэдээллийг үндэслэн нэр дэвших эрхийг нь зөрчсөөр байгаа юм.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэрэгт холбогдож, шалгуулж байсных нь төлөө СЕХ-ныхон УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хасаж байгаа юм бол МАН-ын дарга У.Хүрэлсүхэд ч адил хандах хэрэгтэй мэт. У.Хүрэлсүх ч цагтаа гэмт хэрэгт холбогдож байлаа. Тодруулбал, 2007 онд “Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг сох дутсан. Энэ мөнгийг У.Хүрэлсүх, Ц.Чимэдцэрэн нар казинодож үрсэн гэдгийг мөрдөн байцаагч нар тогтоож, эл баримт нь хавтаст хэрэгт авагдсан гэдэг. Улмаар хэргийг прокурор хянаад У.Хүрэлсүх нарыг гэм буруутай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж байсан юм. Харамсалтай нь, шүүх шийдвэрээ гаргахдаа тус банкны нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгч Ц.Чимэдцэрэнд ял оноосон билээ. Товчхондоо, У.Хүрэлсүх хамтрагчдаа хэргээ тохоод өөрөө уснаас хуурай гарсан л хэрэг.
Сэтгэгдэл ( 12 )
Элбэгдорж хоригдох өдөр ирнээ гэж итгэн итгэн хүлээж сууя. Цодгор Элбэгийг тосоод авахаа шоронгууд хулгарууд өөрсдөө. мэдээрэй.
энхбаяр хулгайч шуналын тулам гэдэг нь үнэн
Хэрэг хийгээгүй хүнийг яах гэж өршөөдөг юм бэ. Хэрэг хийсэн болоод л өршөөлгөж дээ
ТА БИДНИЙ ЭВСЭЛ-Д -2020 ОНД МОНГОЛ ТӨРИЙН ЖОЛООГ ШИЛЖҮҮЛЭХЭЭС ӨӨР ГАРЦ БИДЭНД АЛГА ДАА
Энхбаяргэртээ суу ултөр дуусаа\n
Enhbayar odoo hereggviee bvh centiid suusan shvvdee odoo bolio Tulga gej hvn yasan ichdeggvi amiran bee uuruu l tahin shvteed suuj baildaa vneheer Enhbayar hereggvi zuv shiidver er ni turiin bvh sentiid HAAN SHIG ZALARCH BAIHDAA VHSENEE HIIJ SUUSIIN ENE MUUHAI NUHUR ODOO BOLOHOOR ULAIRAAD L DAIRAAD baihiin HACHIN HVN bAina shvv.
Elebgdorj,Bayartsogt,Bayar,Erdene.C nariig yallaj chaddagui Mongoliin shuuh gutamshig! Mongoliin altiig gadnihand hudaldsan,Mongoliin neftiig hujaa nart ugsun Ochirbat TSETS- d suuj bn!Enhbayr gyai bolobsrolgui,medleggui geluuu? Angli helnii orchuulagch ,uch tuchnujn nom orchuulsan ,bichsen Enhbayar medleggui gebel ?! C.Bayar ,elbegdorj,Bayartsogt nar OT gereeg RIOTINTIO - n tuluu hiisenees unudur Mongoliin min bayalag gadagshaa urssaar l... Ted 28,29 jil ulsaa idsen ,Erdenetiin 49% iig idseneree abarga medlegtein bn! uuriguu umuurch 1 nom bichsen C.Bayar onigoo! Hoshnogo ulaimaar ha ha ha
Энхбаярыгаа дэмжих цаг нь Монгол цустай хүн бүхний хувьд аль хэдийн болсон. .Авилгач хулгайчдыг зайлуулцгаая.
Битгий хуц гөлөгөө. Ямар ч хэрэггүй намаа хурдан тараа.
СЕХ хууль зөрчихөө болиоч. Нэг хүний эсрэг АН-МАН-тайгаа нийлээд тэмцээд байх юм. Хууль бол хууль. Энхбаярт албан тушаалын хэргээр ял өгөөгүй юм бол сонгогдох эрхийг нь эдлүүлээч. Ийм шудрага бус байвал Хүрэлсүх Элбэгдоржоос ялгаагүй түүний өрөөсөн дугуй гэсэн үг. Хүрэлсүхээ ард түмний итгэл дэмжлэгээр л чи хүчтэй байгаа шүү. Ард түмэн дэмжихгүй бол өнөөх цодгоноод байдаг Элбэгдорж юу ч биш болж байгаа биз дээ.
Монголчууд Минь дээ, Энхбаярыгаа дэмжицгээе, Энэ эрээвэр хураавар юмнууд гаргавал толгой хэрэгтэй болноо доо, тэр толгой нь Энхбаяр дарга байвал Монгол Улс мандан бадарна
Монголчууд Минь дээ, Энхбаярыгаа дэмжицгээе, Энэ эрээвэр хураавар юмнууд гаргавал толгой хэрэгтэй болноо доо, тэр толгой нь Энхбаяр дарга байвал Монгол Улс мандан бадарна