УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Тэгвэл "Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвслээс бусад нам, эвслээс нэр дэвшигчдэд хандан, уриалга гаргалаа.
Энэ талаар тус эвслээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр "Миний бие УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшин өрсөлдөх гэж байна. Нийт 30-аад өрсөлдөгч байгаа. Бүх өрсөлдөгч нартаа амжилт хүсээд тодорхой санал, уриалгыг гаргаж байна.
Үүнд,
1. Нэгдсэн нэг сурталчилгааны материал хэвлүүлэх саналтай байна. 28-р тойрогт нэр дэвшигчид гэсэн.
2. Сурталчилгааны нэг цэгийн ухуулах байруудыг хамтран ажиллуулах саналтай байна.
3. Цахим мэтгэлцээн зохион байгуулах саналтай байна.
4. 28-р тойргийн сонгогчид гэсэн нэг том пэйж хуудас үүсгэн цахим сурталчилгаа хийх гэх мэт
Ач холбогдол
1. Шударга өрсөлдөөн
2. Ил тод байдал
3. Эв нэгдэл
Үүнийг зохион байгуулах шаардлага
1. Мөнгөний хүчээр, намын гишүүнчлэл гэсэн халхавчаар хуйвалдаан зохион байгуулж, хууль бус аргаар шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох.
2. Цар тахлын үед сонгогчид нэг сурталчилгааны материалаар бүх нэр дэвшигчидтэй танилцан эрх чөлөөт сонголтыг хийх боломж олгох.
3. Сонгогчдын улс төрийн идэвх, мэдлэгийг дээшлүүлэн Үндсэн хуулийн эрх мэдлээ эдлэх боломж олгох.
4. Манай тэрийг дэмж, манай үүнийг дэмж гэх мэтчилэн бүлэглэл, намуудад талцан хуваагдах байдлыг таслан зогсоох.
5. Бид дайсан биш. Бид үнэхээр л сонгогчдоо төлөөлөх төлөөлөгчид юм бол өөрсдийн ЯЛАХ хүсэл шуналаа хойш нь тавьж хуулиа сахин мөрдөж шударгаар өрсөлдөх зайлшгүй шаардлагатай байна. Бид эх орон, ард түмнийхээ төлөө шударгаар өрсөлдөх ёстой" гэжээ. Улмаар дээрх уриалгаа албан ёсоор бүх нам, эвсэлд хүргүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Mash zuv ene bol .Delhiid togtson shydarga jeshig .Neg bairan dtsag tsgaar eeljilen syrtachilgaagaa hiideg .Hamaazambaraagvi zyrgat hydas sonin taraahgvi baih .Jinen shydargaar songogsoj garj irene .Mash zuv .Delhiid iim jisheg .Mongoldol heregjededgvi baisan .\n
zuvuu. yadaj l munguu hemne
Иргэдийн хуралд нам бүлэглэлээс нэр дэвшүүлэх ажиллагаааг зогсоох шаардлагатай. Эцэст нь иргэд эдлэх эрхгүй болж , түүнийг нь нам дээрэмдэн авч байна.
ene nukhur khaa yawsan gazraa chalchiganaad l yawakh yum daa