Нийслэлчүүд боом өвчнөөр өвчлөхгүй гэх баталгаа байхгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

Гэдэсний өвчин, ханиад гээд гарахгүй өвчин гэж алга. Балиар заваан орчин, хүмүүсийн маань ахуйн соёлгүй зан чанар аль алинаас нь  болж байгаа байх. Өчигдрийн байдлаар л гэхэд Их тэнгэрийн аманд халдварт боом өвчин гарсан гэнэ. Энэ бол малаас хүнд халдварладаг маш хэцүү өвчин. Үхэл рүү шууд хөтлөөд явж мэднэ. Ийм аймшигтай өвчин гарсаар байтал хариуцсан албаныхан нь нуун дарагдуулж байх юм. Юуны төлөө тэр вэ. Ноднин Сүхбаатар аймагт мал сүрэг боомоор сүйрч эхлэхэд мал эмнэлгийнхэн нь вакцинаа хав дарчихаад гаргаж ирэхгүй байсан гэсэн. Сонин шүү. Гэтэл Онцгой байдлын албаны ажилтан Б.Баттулга гэгч нь “Их тэнгэрийн аманд тийм өвчин гарсан мэдээлэл байхгүй” гээд сууж байв.  Харин Нийслэлийн мал эмнэлгийн албаныхан нь “Өвчилсөн малын сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжилт хийсэн” гэлээ. Ер нь хотын эргэн тойрон, бүр доторт нь ч мал олон бий. Ялангуяа, үхэр сүрэг нэлээд хэсгийг нь эзэлдэг. Иймээс боом өвчний голомт бидэнд маш ойрхон байна. Хүмүүст өвчин халдахгүй гэх баталгаагүй ажээ. Ядаж малаа эрүүлжүүлэх ажлыг системтэй хийдэггүй юм байна.

Х.Тулга

Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top