УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зургаадугаар сарын 24-ны лхагва гарагт зохион байгуулна. Энэ удаагийн парламентын ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвслээс нэр дэвшигчид болон 121 бие даагч өрсөлдөхөөр болсон билээ.
Тэд хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд баримт, бичгээ бүрдүүлж өгсөн. Харин тус хорооноос нэр дэвших болзлыг хангасан, бичиг баримтын зөрчилгүй нэр дэвшигчдэд өнгөрсөн долоо хоногт тогтоолыг нь гардуулсан билээ.
Тэгвэл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдрийн 00:00 цагаас албан ёсоор нээгдэнэ. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос маргааш /2020.06.02/ нэр дэвшигчдэд батламжийг нь албан ёсоор гардуулж өгөх юм. Ингэснээр нэр дэвшигчид сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлэх билээ.