СЕХ-ноос нэр дэвшигчдэд БАТЛАМЖИЙГ НЬ ГАРДУУЛНА

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зургаадугаар сарын 24-ний лхагва гарагт зохион байгуулна. Энэ удаагийн парламентын ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвслээс нэр дэвшигчид болон 121 бие даагч өрсөлдөхөөр болсон билээ.

Тэд хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд баримт, бичгээ бүрдүүлж өгсөн. Харин тус хорооноос нэр дэвших болзлыг хангасан, бичиг баримтын зөрчилгүй нэр дэвшигчдэд өнгөрсөн долоо хоногт тогтоолыг нь гардуулсан юм.  

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулсан нэр дэвшигчид өнөөдөр /2020.06.02/ батламжаа гардаж авна.

Тухайлбал, МАН-аас нэр дэвшигчид 09:00 цагт, АН-аас нэр дэвшигчид 11:30 цагт, ШИНЭН-аас нэр дэвшигчид 10:30 цагт батламжаа гардаж авах бол МАХН-аас нэр дэвшигчид 10:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардах юм.

Нэр дэвшигчид батламжаа гардаж авснаас өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. 

Top