2020 оны тавдугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 77.1 хувь буюу 21.9 сая эх мал төллөжээ.
Бод малын нийт хээлтэгчийн 52.1 хувь, бог малын нийт хээлтэгчийн 78.8 хувь нь тус тус төллөсөн байна.
Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 97.3 хувь, Ховд аймаг 93 хувь хамгийн өндөр хувьтай байгаа бол Өмнөговь аймаг 44.4 хувь байна. Улсын хэмжээнд 21.9 сая төл хүлээн авч, 21.1 сая төл бойжиж, төл бойжилт 97 хувьтай байгаа аж.
Тодруулбал, 67.4 мянган ботго, 514.6 мянган унага, 986.7 мянган тугал, 10.8 сая хурга, 8.6 сая ишиг хүлээн авчээ.
Сэтгэгдэл ( 0 )