Роман Абрамович Израиль дахь хамгийн үнэтэй эдлэнг худалдан авлаа

2020 оны 06 сарын 03

ОХУ-ын тэрбумтан Роман Абрамович энэ оны эхээр Израилийн Тель-Авив хотоос 15 километрийн зайд орших Герцлиа-Питуах амралт сувиллын хотод байрлах эдлэнг 64.5 сая ам.доллароор худалдан авчээ. Ингэснээр Израилийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй эдлэн гэж нэрлэгдээд байна.

Тус эдлэнг 2006 онд Brevan Howard сангийн эзэн Алан Ховард есөн сая ам.доллароор худалдаж аваад өргөтгөж, засаж чимэглэсэн аж. Сүүлийн хоёр жил Ховард 100 сая ам.доллароор зарахыг хичээсэн ч авах хүн олдоогүй тул Роман Абрамовичийн 64.5 саяын саналыг хүлээн авсан гэнэ.

Энэ эдлэн 9.5 мянган м/кв талбайтай, хоёр харштай, теннисний талбай, бассэйн, үйл ёслолын ажиллагаа явуулах өргөн талбайтай ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top