Уурхайчид улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

“Он гарсаар, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт 100-121,5 хувийн биелэлттэй байв. Үүнийг дагаад санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд ч эдийн засгийн хямралтай энэ цаг үед эерэг сайн байлаа” гэж Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал мэдээллээ.

Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш огцом унасан ч хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, цалин орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх, хүрсэн түвшнээ алдахгүй байхын төлөө уурхайчид ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top