”Монгол хатдын өргөө” нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн төв Баян Дуурлигийн дэнж дээр "Монгол хатдын өргөө" цогцолбор сүндэрлэн босож байна. Найман жилийн өмнө буюу 2002 оноос эхтэй Баян-Адарга сумын зарим иргэдийн санаачлагыг УИХ-ын гишүүн Д.Арвин 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэж дэмжсэнээр энэхүү ажил бодит биеллээ олж байгаа билээ.

Наймдугаар Богд Жавзундамба хутагтын хоёрдугаар хатан Цэндийн Дондогдулам, Наваанлувсангийн Гэнэнпил (Цэенпил) нарынтөрсөн нутаг Хөвчийн Жонон вангийн хошууны гол цөм нутаг Баян-Адрага суманд босч байгаа "Монгол хатдын өргөө"-ний бүтээн босголтын ажлын хүрээнд Монгол улсын шилдэг тэргүүний эмэгтэйчүүд, тэр дундаа Хэнтий аймгийн сумдын 160 гаруй төлөөлөгчид Буриадын Улаан-Үд хотод айлчилж, алдарт Ивольгины хийдээс "Ногоон дарь эх бурхан"-ыг залж ирсэн юм. Энэхүү өргөө цогцолборын нээлт зуны дунд хөх морин сарын 17-ны харагчин туулай өдөр буюу аргын тооллын зургадугаар сарын 17-нд болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top