Зарим газрыг улсын нөөцөд авч үлдэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16


Сүүлийн үед хот хөдөөгүй газрын маргаан гарах болсон. Энэ нь уул уурхайн зориулалтаар лиценз олгосныг орон нутгийн удирдлагууд мэддэггүй учраас нэгэнт эзэмшигчтэй болсон газарт газар олгох нь газрын маргааны эх үүсвэр болдог байна. Учир нь манайд малын бэлчээр газар тариалан, уул уурхайн зориулалтаар ашиглах газрыг  салбар салбараар нь олгодог. Уул уурхай, газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйн чиглэлээр тус тусад нь газар олголгүй нэгдсэн  санд тулгуурлах ёстой гэж үзэн газрын тухай багц хуулийн шинчилсэн төслийг  боловсруулжээ. Уг хуульд иргэдэд үнэ төлбөргүй газар олгохоос гадна үйлчилгээний чиглэлээр газрын төслийг сонгон шалгаруулах журмаар олгож улсын нөөцөнд зарим газрыг авч үлдэх талаар тусган хэлэлцэж байгаа юм байна.

Ө.Яруу

Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top