Төв аймгийн Борнуур сумынхан жагсаал цуглаан хийж байна. Тэд нутгийнхаа Сүжигт хайрхан уулыг хамгаалах, бас тэндээс гар аргаар алт олборлохыг хүсчээ. Германы компани тахилга бүхий энэ ууланд нь 10 жилийн өмнөөс алт олборлож байв. Уг компани хэрэгтэй гэснээ хамж аваад явжээ. Араас нь тэнд алт ухагчид газраа булаацалдаж эхэлсэн байна. “Бороо гоулд” ч энэ газрыг эзэмшиж байж. Харин Сүжигт хайрхан уулын алтны лицензийг “Гүнбилэг трейд” компани өөрийн мэдэлд авахдаа Бор нуур сумын засаг дарга Н.Мөнхбаатарт 30 сая төгрөг хахууль болгож өгсөн гэнэ. Нутгийн иргэд Сүжигт хайрхан уулынхаа тайлга тахилга зэргийг тун чамбай хийдэг бололтой. Мөн гар аргаар эндээс алт олборлохыг хичээж байж. Гэвч Н.Мөнхбаатар дарга нь нутгийнхандаа алт ухахыг зөвшөөрсөн ч далдуур алттай газраа ийнхүү хахуульд өгчихжээ. Тиймээс иргэд нь түүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ хэмээн жагсаал цуглаан хийгээд явж байгаа ажээ.
Х.Тулга
Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )