Элтон Жон экс сүйт бүсгүйгээ аварчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 07

73 настай дуучин Элтон Жон хүнд байдалд орсон экс сүйт бүсгүйдээ тусалжээ. Линда Хэннон, Элтон Жон нар бүсгүйг 21 настай байхад 1968 онд үерхэж, хамт амьдран, сүй тавьж байсан аж. Гэвч Элтон Жон 1970 онд хуримаасаа хэдхэн долоо хоногийн өмнө Линдаг орхин явжээ.

50 жилийн дараа Линда өвдөж, өвдгөндөө яаралтай мэс засал хийлгэх хэрэгтэй болсноор экс сүйт залуудаа хандсан байна. Линда Элтон Жонтой үерхэж байхдаа байрны хөлсөө ганцаараа төлж, хоол ундыг ч авдаг байснаа дурджээ. Мөн Элтон, Линда хоёр л мэдэх нууцуудыг бичсэн захидал дуучинд илгээсэн байна. Элтон Жон бүсгүйд баяртайгаар тусалж, мэс заслын дараах эмчилгээнүүдийг нь ч даажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.22.170) 2020 оны 06 сарын 09

болоо ш дээ

1  |  0
зочиг(192.82.67.75) 2020 оны 06 сарын 09

ТЭР ЗАХИДАЛАА ДЭЛГЭРЭНГҮЙ НОМ БОЛГООД ГАРГАВАЛ Ч ШУУД Л $ САЯТАН БОЛНО ДОО . МЭДЭЖ БАЙГАА БАЙХ ӨӨ .

2  |  0
Su ah(202.179.24.193) 2020 оны 06 сарын 09

Эр хурга Элтон Жон.

2  |  0
Top