
"Улсын их дэлгүүр" ХК-ийн барилгад гал түймрийн аюул нүүрлэж, томоохон гарз хохирол тохиолдсонд харамсаж буйгаа "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн зүгээс илэрхийлсэн байна. Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах чиглэлээр авбал зохих арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжид:
Бүртгэлтэй хувьцаат компани нь ҮЦЗЗТХ болон Санхүүгийн зохицуулах хорооны "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам", МХБ-ийн Бүртгэлийн гэрээнд заасны дагуу хувьцааны үнэ ханшид нөлөөлөхүйц аливаа онцгой нөхцөл байдлын үйл явц, хохирлын хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хувьцаа эзэмшигчдэд тухай бүрд нь шуурхай мэдээлэх үүрэгтэйг нийт үнэт цаас гаргагчид анхааралдаа авахыг хүсье гэсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )
Номин баяжаад ард иргэд хохироод байх болж дээ
Зөвлөмж төдийхөнөөр хайцайлж болохгүй. Ногдол ашиг олгодоггүй маш олон жил болсон энэ компани яагаад дампуурдаггүй юм бэ. Эдийн засгийн ийм ойлголт байх ёсгүй. Санхүүгийн зохицуулах хороо хахууль авдаг уу , цалин авдаг уу.