ЭБЭХ-ний сайд Д.Зоригт урд зүгийн цустай гарал үүслээрээ бахархдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

 

Огцруулах саналд одоо бүр дөжирөх тийшээ хандсан    ЭБЭХ-ний сайд Д.Зоригт сүүлийн үед багагүй асуудалтай байгаа. Залуу сайдыг төрийн алба хаших болсон цагаас эхлээд түүнийг сүүдэр шиг дагаж яваа зүйл бол ажлын хариуцлагаас гадна түүний гарал үүслийн тухай яриа байдаг. Муу нуухаар сайн илчил гэдгийн үлгэрээр эрхэм сайд саяхан цэнхэр дэлгэцээр урд зүгийн хольцтой цустай гэдгээ хүлээн зөвшөөрч, өвөг дээдсийнхээ баатарлаг гавьяа, Монголд амьдрах гэсэн хүсэл тэмүүллийнхээ төлөө цаазлуулж байсан тухай ч  дэлгэжээ. Тиймээс ажлын төлөө өөртэй нь ам зөрсөн  үедээ  гарал үүсэл, хөгшин настай эцэг эхийнх нь удам судраар оролддог этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцох гэнэ.  Монгол төрийн түүхэнд ЭБЭХ-ийн сайд Д.Зоригтын сэнтий  "Дондогмаа" шиг бөнжигнөсөн ч гурвантаа тэсэж үлдээд байгаа төдийгүй урд зүгийн цустайгаараа бахархдаг  анхны сайдаар үлдэх бололтой.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top