“Улсын Их Дэлгүүр”-ийн барилгад өнгөрсөн ням гарагт гал гарсны улмаас учирсан хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тооцох боломжгүй байгааг албаныхан хэлж байна.
Тэгвэл Монголын хөрөнгийн биржийн мэдээллээр сүүлийн арилжаагаар “Улсын Их Дэлгүүр” ХК-ийн нэгж хувьцааны ханш 12.88 хувиар буурч, 531.40 төгрөг болжээ.
Гэхдээ өчигдөр “Улсын Их Дэлгүүр” ХК-ийн хувьцаанаас гадна “Шивээ-Овоо” компанийн хувьцаа 14.47 хувь, “Мерекс” компанийн хувьцаа 12.90 хувиар тус тус буурч, уналтаараа эхний нэг, хоёрт бичигджээ.
Монголын хөрөнгийн биржийн зүгээс "Улсын их дэлгүүр" ХК-ийн барилгад гал түймрийн аюул нүүрлэж, томоохон гарз хохирол тохиолдсонд харамсаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ зөвлөмж хүргүүлсэн.
Зөвлөмжид: Бүртгэлтэй хувьцаат компани нь ҮЦЗЗТХ болон Санхүүгийн зохицуулах хорооны "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам", МХБ-ийн Бүртгэлийн гэрээнд заасны дагуу хувьцааны үнэ ханшид нөлөөлөхүйц аливаа онцгой нөхцөл байдлын үйл явц, хохирлын хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хувьцаа эзэмшигчдэд тухай бүрд нь шуурхай мэдээлэх үүрэгтэйг нийт үнэт цаас гаргагчид анхааралдаа авахыг хүссэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу\nБи Англи эсвэл Монголоор ярьдаг\nХэрэв та зээл авах эсвэл мэдээлэл авахыг хүсч байвал асуугаарай\n холбоо барих: matildalecoustre@gmail.com\nwathsapp: 0033 7 52 89 40 37\nбид танд зээл авахад туслах болно\nБаярлалаа