Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа ирэх долоодугаар сарын сүүлээр дуусна. Хугацаа дөхсөн энэ үед своп хэлцлийн хугацааг сунгах асуудал хэр ахицтай байгаа вэ гэдэг нь анхаарал татаж буй.
Тэгвэл Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Монголбанкны зүгээс своп хэлцлийн хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан, хэлэлцээрийг сунгах талаар маш эрчимтэй хэлэлцээр хийж байна. Гэрээг сунгах ажлууд нэлээд урагштай байгаа. Монголбанкны зүгээс своп хэлцлийг сунгана гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна. Энэ асуудал тодорхой болсны дараа та бүхэнд мэдээлэл өгөх боломжтой” гэж байна.
Сануулахад, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ван Цэньруйг хүлээн авч уулзахдаа своп хэлцлийн хугацааг сунгах асуудлаар санал солилцсон хэмээн мэдээлж байсан.
СВОП хэлцлийн тухайд:
Ирэх дөрвөн жил 14.4 тэрбум орчим ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай манай улс уг своп хэлцлийг дахин гурван жилээр сунгахаас өөр боломж хэцүү. Хэрэв сунгахгүй бол 2016 оноос хойш хурааж хадгалсан гадаад валютын нөөцөөрөө төлж барагдуулах эрсдэлд орох юм. Тиймээс сунгах ёстой. Своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах саналыг 2019 онд манай талаас тавиад, хэлэлцээ эхлээд өнөөдрийг хүрч буй юм.
Монголбанкны зүгээс Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийг дахин сунгахаар төлөвлөж байна гэсэн мэдээллийг өгдөг. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 онд эхлүүлж, доноруудын санхүүжилт болох 5.5 тэрбум ам.доллар шийдвэрлэгдэхэд своп хэлцлийн хүрээнд авч ашигласан дүн нэг хэсэг болж дотор нь багтсан. Своп хэлцлийн хугацааг 2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд давхар шийдвэрлэгдсэн.
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх явдал нь тус хэлцлийн хугацааг сунгахад давхар нөлөөлнө. Төв банкууд хоорондын хамтын ажиллагаанаас гадна төрийн өндөр түвшний айлчлалын хүрээнд энэ асуудлыг ярих нь үр дүнтэй гэж харж байна” гэж байсан.
Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д өндөр түвшний айлчлал хийсэн. Тодруулбал, своп хэлцлийн хугацаа дуусахаас өмнө амжиж хийгдсэн ТӨРИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ АЙЛЧЛАЛ юм. Тиймээс айлчлалын хүрээнд хэлцлийг сунгах асуудлаар санал солилцсон уу гэдэг асуудал анхаарал татаж байв.
Сэтгэгдэл ( 1 )
Хятад улсын бодлого,иргэдийг нь хамгийн муу муухай гэж амтай болгоноор хэлүүлж хэвлэл мэдээлийн хэрэгсэлээр өглөө оройгүй ярьж нийьийн сүлжээнд сайнцацаад байгаарай