Монголын хөрөнгийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 241,878,940.73 төгрөгийн үнийн дүн бүхий 261,189 ширхэг хувьцаа арилжаалагджээ.
Арван хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, найман хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр үнэт цаасны ханш тогтвортой байсан байна.
"Улсын Их Дэлгүүр" ХК (UID +15.00%) болон "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL+7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -3.83) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB -3.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байжээ.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,006 ширхэг үнэт цаасыг 203,338,190.00 төгрөгөөр арилжаалагдсан байна
"TOP 20" индекс 0.36 хувиар өсөж, 16072.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 443 тэрбум 873 сая 768 мянган төгрөг болжээ.
Сэтгэгдэл ( 2 )
i like balet
manay mongold l delkhiin ediin zasgiin esreg uzegdel yawagdakh yum \n