​​​​​​ЖДҮ-ийн салбарт олгосон зээл өмнөх сараас 15.8 тэрбум төгрөгөөр өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 13

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст дөрвөн  их наяд төгрөг болж, өмнөх сараас 15.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 296.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар нь авч үзвэл:

 

  • 33.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний
  • 13.6 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн
  • 11.5 хувь нь барилга
  • 9.2 хувь нь үйлчилгээний
  • 4.4 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын
  • 28.1 хувь нь бусад салбарынх  байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top