Казахстан, Германы компаниудтай хамтран хайлшийн үйлдвэр барина

2020 оны 06 сарын 15

“Эрдэнэс Монгол” ХХК болон  Казахстаны “Эрдэс түүхий эд боловсруулах иж бүрэн цогцолбор төв”,  Германы “Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг” компани, “Коэус консалтинг” компани  хооронд дөрвөн  талт санамж бичиг байгуулжээ.

Нүүрсний уурхайн ашиглалтын явцад цахилгаан станц болон хувь хэрэглэгчийн шаардлагад нийцэхгүй бага илчлэгтэй нүүрс их гардаг. Тухайлбал, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас гэхэд жилд 300 мянга орчим тонн цахилгаан станцад ашиглах боломжгүй нүүрс гардаг байна.

Харин тэрхүү нүүрсийг ашиглан төмөр, хөнгөн цагаан, цахиурын нэгдэл болох метал хайлш үйлдвэрлэх боломжтой. Тиймээс төслийн хүрээнд хайлшийн үйлдвэр болон цахилгаан станц барих бөгөөд техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулсан аж.

Үйлдвэрийн түүхий эд болох хаягдал овоолсон нүүрсийг Шивээ-Овоо нүүрсний уурхайгаас  бүрэн хангана. Байнгын алдагдалтай ажиллаж ирсэн Шивээ-Овоогийн уурхайн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд энэхүү ажил чухал ач холбогдолтой гэж  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү тодотгож бйна.

Төслийн хүрээнд баригдах цахилгаан станцын Техник, эдийн засгийн үндэслэлийг “Эрдэнэс Монгол” компани боловсруулах бол Казакстан, Германы тал хайлш боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах юм байна. 

Дашрамд дурдахад, метал хайлш нь ган төмөрлөгийн үйлдвэрт хэрэглэх гол түүхий эд болохын хувьд ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг зэрэг орны төмөрлөгийн үйлдвэрийн салбарт ихээхэн хэрэгцээ шаардлагатай байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.115.82) 2020 оны 06 сарын 15

КАЗАХСТАН УЛС ДЭЛХИЙН ХӨГЖИЛТӨЙ 30 УЛСЫН ТООНД БАГТАХ ЗОРИЛТ ТАВИАД МАШ УРАГШТ АЙ ЯВАЖ БАЙНА . ХИЙ НЕФТ ЭКСПОРТЛОЖ МАШ ИХ МӨНГӨТЭЙ БОЛОЖ БАЙГАА УЛС . СОЛОНГОСТОЙ ХАМТАРЧ МАШИНЫ ҮЙЛДВЭР БАРИХААР БОЛЛОО БАС. МАЛ МАЛЛАХ ХҮНГҮЙ БОЛЖ МОНГОЛООС МАЛЧИД АВИАЧИЖ БООЛЧЛОХ БОЛООД УДАЖ БАЙНА. ГНТЭЛ БИДНИЙ БАЙЖ БАЙГАА ЦАРИАГ ХАРДАА , ИЧИЖ ҮХМЭЭР

1  |  0
Zochin(139.5.216.106) 2020 оны 06 сарын 15

Яадаг казак вэ

0  |  0
Top