Улсын их баяр наадмын үеэр гадаадын жуулчдын аюулгүй байдлыг ханган ажиллахад Нийслэлийн цагдаагийн газраас нэлээд анхаарч байна. НЦГ, Аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Мөн Авто тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран жуулчдад үйлчилж байгаа тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдалд шалгалт хийж, байнгын хяналт тавьж ажиллах юм. Цагдаагийн эргүүл, тасаг хэсгийн жижүүрүүд гадаадын иргэд, жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах гэнэ. Жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, жуулчид ихээр явдаг газар оюутнууд, иргэдийг сайн дурын эргүүлээр ажиллуулахаар болжээ, Мөн биеэ үнэлэгчдийг зуучлах гэх мэт хууль, ёс зүй зөрчсөн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаар болов.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )