Чех Улс өөрийн зардлаар дөрвөн тахийг унаган нутагт нь хүргэжээ. Чех Улсын Засгийн газар, Чехийн армийн жанжин штабаас цэргийн нисэх хүчний "CASA C-295M" онгоцоор эдгээр тахийг Монгол руу тээвэрлэх тусгай зөвшөөрлийг өгсний үндсэн дээр тахийг тээвэрлэсэн онгоц 20 гаруй цаг нисэж өчигдөр Ховд аймгийн нисэх буудалд газардсан байна. Тэднийг Ховд аймгаас автомашинаар тээвэрлэн Хомын талд хүргэх ажээ. Тус төслийг хэрэгжүүлэхэд наад зах нь нэг сая гаруй кроны зардал гарсан гэнэ.Тээврийн зардлын тал хувийг буюу 500 мянган кроныг Новако компани, 300 мянган кроныг Чехийн БОЯ хандивласан бол "КВ" банкны захирал ноён Боннетын санаачилгаар цугларсан тус банкны ажилтнуудын хандив болон Прага хотын амьтны хүрээлэнгийн санаачилсан "Мөхлийг гэтлэн давахад нь тэдэнд тусалцгаая" гэсэн хандивын аянаар цугларсан мөнгөөр тус тус санхүүжүүлж байгаа юм байна. Манай улсын нутагшуулсан тахийн тоо нэг үе 150 гаруй толгойд хүрээд байсан ч ойрын жилүүдэд нүүрлэсэн зудын гамшигаар тоо, толгой нь 70 хүртлээ цөөрөөд байгаа гэнэ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )