Опра Уинфри өндөр орлоготой алдартнуудын жагсаалтад эргэн ирлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

АНУ-ын алдартай  хөтлөгч Опра Уинфри дэлгэцнээ буцан гарсан даруйдаа хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтад нэр нь дахин бичигдэж эхэллээ. Тэрбээр телевизийн салбарынхны гол өрсөлдөгч болоод буй стримингээр олны анхаарлыг татаж эхэлсэн юм.

Apple TV+ видеосервистэй ашигтай гэрээ байгуулж чадсанаар сүүлийн 12 сарын хугацаанд орлого нь илт нэмэгдэж, өндөр орлоготой алдартнуудын жагсаалтын 91-т бичигдээд байна. Цаашид Опра Уинфригийн орлого гэрээний дагуу улам нэмэгдэх тул жагсаалтад огцом дээшлэх боломжтой ажээ.

Apple TV+-ээс гадна The Oprah Winfrey Network /OWN/-ийн хувьцааны 25 хувь мөн WW International-ийн орлого, The Oprah Magazine-ийн орлого нь мөн дэмжиж өгч буй аж.

Forbes-ийн тооцоогоор бол түүний нийт хөрөнгө 2.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, тэрбумтнуудын жагсаалтын 836-д бичигдэж буй юм.

Опра Уинфри 2011 онд өөрийн нэрээр нэрлэсэн алдартай ток-шоугаа хааж, дэлгэцнээс холдсон. Үе үехэн зарим шоунд оролцохын зэрэгцээ хоёр ч кинонд тоглоод амжсан байна.

Харин 2018 оны зургаадугаар сард AppleTV+-тай гэрээ байгуулснаар дахин дэлгэцнээ байнга гарах болсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top