Оюутнуудын тэтгэлгийг байнгын хорооны гишүүд дэмжив

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол,соёл шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай, түүнтэй холбоотой хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг  байнгын хорооны гишүүд дэмжлээ. Хууль батлагдсанаар их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутан бүр сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Зууны мэдээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top