Хар тамхи илрүүлэхэд мэргэшсэн нохойтой боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

 

Манай улс 1993 оноос ГЕГ-ын дэргэд үнэрч нохойн тасаг байгуулж ажиллаж эхэлсэн билээ. Үнэрч нохойнууд архи тамхи, мал амьтны гаралтай түүхий эд, алт зэс зэрэг хориглосон барааг хялбархан олж улсад багагүй орлого оруулдаг байсан ч яг хар тамхины чиглэлээр гаршсан нохой өнөөг хүртэй байгаагүй аж. ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав өнгөрсөн онд Азарбайжан улсын гаалийн байгууллагатай тохиролцсоны дагуу хоёр нохойг үнэ төлбөргүй авчирхаар болжээ. Үүнийг дагуу  нохой сургах хоёр байцаагчийг 16 сая төгрөгөөр тус улсад сургасан байна.  Авчирсан нохдоо Монголд дасгах  зорилгоор хотод нэг сар байлгаад сарын дараа нэгийг нь Замын-Үүдийн гааль, нөгөөг нь Чингис хаан олон улсын нисэх онгоцны шалган нэвтрүүлэх тасаг руу шилжүүлэх гэнэ. Ноход зөвхөн хар тамхи илрүүлэхээр  ажиллах бөгөөд үүргээ сайн биелүүлнэ гэдэгт гаальчид итгэлтэй байна.

Дашрамд дурьдахад ГЕГ-ын дэргэдэх үнэрч нохойн тасгийн ажилтнууд  таван лаборадор  нохойг үржүүлж, гурван нохойг сургаж “алба хаалгах” -аар төлөвлөжээ. Энэ нь цаашдаа нохойгоо гадаадаас авахаа больж дотооддоо үржүүлж байхын эхлэл гэнэ.   Нохой нь хүнээс 7-12,000 дахин илүү үнэрлэдэг бөгөөд испаниел, овчарк, лаборадор үүлдрийн ноход үнэрлэх чадвар сайтайн дээр, хурдан сурдаг байна.  Тиймээс олон улсын хэмжээнд дээрхи төрлийн нохдыг хайгуулын зориулалтаар ашигладаг ажээ.

А.Баярмаа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top