Швейцарийн мэс засалчид Монголд 20 хоног ажиллана

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

Хавдар судлалын үндэсний төв, Швейцарийн мэс засалчидтай жил бүр хамтран ажилладаг. Энэ удаа таван мэс засалчийн бүрэлдэхүүнтэй баг 20 хоногийн хугацаатай ажиллаж байна. Хавдар судлалын үндэсний төвд хандаж буй өвчтөнүүдийн 60 хувь нь орон нутгийн иргэд ба сүүлийн үед манай эмэгтэйчүүд хавдраар өвчлөх нь ихэсчээ. Манайхан Швейцарийн эмч нартай хамтран элэг, эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслыг хийж эхэлсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top