Хүн наймаалагчдад ял оноожээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

 Нутаг нэгт таван бүсгүйг хилийн чинадад худалдаалсан н. Баярмаад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцжээ. Тэрээр 2009 онд Шуурхай зар сонинд Өвөрмонголын Шилийн гол аймагт өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн зар гаргаж, дөрвөн бүсгүйг хятадуудад 3000 юаниар худалдсан байна. Түүнчлэн өөр нэг бүсгүйг БНХАУ-ын Эрээн хотод аваачиж 1000 юаниар худалдсан гэмт хэрэг үйлджээ. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчид уг хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 113.3, 124.2 дүгээр зүйлд зааснаар н.Баярмаад 11.1 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top