АНУ-ын ЭСЯ: Монголын ард түмэнд баярлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 21

Дэлхий нийтийг цочроосон “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан АНУ-д тусламж үзүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.

Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр (2020.06.21) АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хүргэх “Андын сэтгэл алсдахгүй” нэртэй тусламжийг хүргэхээр Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компанийн 7801 дугаартай шууд нислэг АНУ-ын Сиатль хотыг зорилоо.

Монголын ард түмний тусламжид Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам талархал илэрхийлж, "Монгол Улсад маш их баярлалаа! Тусгай дипломат нислэг Монгол Улсын хандивласан 1 сая ам.долларын өртөг бүхий 60,000 эмнэлгийн халатыг АНУ-ын холбооны Онцгой байдлын газарт хүргэн өгч, коронавирустай тэмцэхэд нь дэмжлэг болох юм. Гуравдагч хөршүүд, найз нөхөд, стратегийн түнш хүнд үедээ нэгэндээ найддаг. Энэхүү хандив нь эмнэлгийн галын шугам дахь болон чухал шаардлагатай ажилчдад маань хамгаалалттай, үнэт хувь нэмэр болох болно" хэмээн мэдэгдлээ. 
 



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.247) 2020 оны 06 сарын 22

Одоо Япон.Со 2 -т тусламж өгөх л үлдлээ.

0  |  0
Top