Ерөнхий сайд С.Батболд Монгол Хятадын бизнесийн чуулга уулзалтад үг хэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өнөөдөр өглөө Монгол Хятадын бизнесийн чуулга уулзалтад оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ энэхүү айлчлалын гол ач холбогдол нь хоёр хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэл болгон дээшлүүлэхэд оршиж байна гээд үүний гол хөдөлгөгч хүч нь худалдаа, хөрөнгө оруулалт, харилцан ашигтай хамтаар хөгжих харилцаа өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч та бүгдийн хамтын ажиллагаа, түншлэл юм гэдгийг онцоллоо.

Урьд нь хөрөнгө оруулалтын тухай ярихад зөвхөн нэг талаас өөрөөр хэлбэл, БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулах асуудал яригддаг байсан бол одоо Монголоос Хятад улс уруу хөрөнгө оруулах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах эхлэл суурь тавигдсаныг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд мөн тэмдэглэлээ. Монгол Хятадын бизнесийн чуулга уулзалт яг одоо үргэлжилж байна. Өнөөдөр 16 цагт хоёр улсын Ерөнхий сайд нар уулзаж хэлэлцээр хийх юм байна.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top