АНУ “Алтан орд” ухаалаг агаарын бөмбөг туршжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Америкийн F/A-18E/F Super Hornet сөнөөгч онгоц анх удаа “StormBreaker” ухаалаг бөмбөг туршлаа гэж “Forbes” сэтгүүл мэдээлжээ.

Ухаалаг бөмбөгийг “Golden Horde /Алтан орд/” хагас автомат өндөр нарийвчлалтай зэвсгийн цогцолбортой нэгтгэсэн бөгөөд ухаалаг бөмбөг дэлхийн аюулгүй байдлын системийн тоглоомын дүрмийг өөрчилнө гэж ажиглагчид үзэж байна.

Туршилт энэ сард эхэлсэн бөгөөд энэ жилдээ багтаан “StormBreaker” ухаалаг бөмбөгийн боломжийг үнэлэх аж. Тус зэвсэг миллиметрийн хэмжээс бүхий долгионыг илрүүлэх радиолокацын системийг хэт улаан ухаалаг заалттай хослуулж, боловсронгуй болгосноор бусад ухаалаг бөмбөгнөөс илүү аж. “Golden Horde” цогцолборын ухаалаг бөмбөг цаг агаарын тааламжгүй нөхцөл, утаа, түнэр харанхуйд ч танк зэрэг тээврийн хэрэгслийг илрүүлж, устгах чадалтай. Үүний сацуу эл ухаалаг агаарын бөмбөг урьдаас сонгосон байг устгах дарааллыг өөрөө тогтоож, тээвэрлэгч онгоцоор чиглэлээ тохируулах чадвартай гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
211(66.181.170.73) 2020 оны 06 сарын 22

алтан орд гэдэг нэрнээс нь үзэхэд хэнд зоруулсан нь тодорхой байна даа. агуу өвөг дээдсийн минь үлдээсэн суу алдар одоо ч их гүрнүүдийн зүрхэнд шивээстэй байдаг юм байна.

0  |  0
Top