Спирт тээвэрлэж явсан автомашин шатлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

 

Зургаан тонн спирт тээвэрлэж явсан УБТ 36-56 дугаартай ЗИЛ-130 ачааны автомашины арын хэсэг шатаж байсныг Аврах гал унтраах аравдугаар ангийнхан унтраасан байна. Автомашины галыг шуурхай унтраагаагүй бол дэлбэрч, тэсрэх аюултай байсныг Онцгой байдлын албаныхан хэлж байна. Машины жолооч 51 настай Т-ийн баруун гар түлэгдсэн тул түүнийг эмнэлэгт хүргэжээ. Мөн Дархан-Уул аймгаас 50 км-т Зүүнхараагаас Сүхбаатарын чиглэлд явж байсан УБТЗ-2503 дугаартай 2П116-1736 загварын ачааны галт тэрэгний толгойн хэсэгт гал гарсныг Аврах, гал унтраах 22 дугаар ангийнхан унтраасан байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top