Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хүнд нөхцөл дэх болон амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхүүдийн хүүхдийг зусланд үнэ төлбөргүй амрааж байгаа. Өчигдөр 600 хүүхдэд нийслэлийн ногоон бүсийн зуслангуудад амрах эрхийн бичгийг нь гардуулж өглөө. Нийслэлийн хэмжээнд 360 гаруй мянган хүүхэд байгаагаас цөөнгүй хэсэг нь сурч боловсрох, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхээ тэр бүр эдэлж чадахгүй байгаа ажээ. Үүнд хотын даргын санаачилгаар хоёр дахь жилдээ төрийн болон, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хүнд нөхцөл дэх өрхийн хүүхдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, ая тухтай амраах, зуслангууддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор 500 хүүхдийг уламжлал болгон үнэ төлбөргүй амраадаг болсон юм. Улаанбаатар хотын ногоон бүс дэх хүүхдийн 14 зуслан энэ сарын 10-наас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд байгалийн цэвэр агаарт сүү, цагаан идээ зэрэг аюулгүй хүнсээр хангаж, төрөл бүрийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах юм байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )