Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 586,297,809.43 төгрөгийн үнийн дүн бүхий 334,887 ширхэг хувьцаа арилжаалагджээ.
Үүнээс гурван хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол найман үнэт цаасны ханш тогтвортой байв.
"Багануур" ХК болон "АПУ" ХК -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс" ХК болон "Монгол Базальт" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.23 хувиар буурч 16004.40 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,672,763,125.86 төгрөг болов.
Сэтгэгдэл ( 0 )