СОНГУУЛИЙН ИРЦ: Баянгол дүүрэг нийслэлд тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Өнөөдөр ∕2020.06.24∕ 07:00 цагт УИХ-ын сонгуулийн санал хураалт эхэлсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын 12:00 цагийн байдлаар ирцийн мэдээллийг танилцууллаа.

Энэ мэдээгээр УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүргийн иргэд, сонгогчид нийслэлдээ хамгийн өндөр хувьтай санал өгчээ. Тус дүүрэгт санал хураалтын ирц 26.02 хувьтай байна. Нэрсийн жагсаалтад 135.7 мянга гаруй сонгогч саналаа өгөх ёстой гэж бүртгэгджээ. Үүнээс 35.3 мянган сонгогч саналаа өгсөн бөгөөд 77 хэсэгт иргэд, сонгогчдын саналыг авч байгаа аж. Дараагийн ирцийн талаарх мэдээллийг СЕХ-ноос 18.00 цагаас өгнө.

 

Тойргийн дугаар

Тойргийн нутаг дэвсгэр

 

Сонгогчдын ирц:  12.00 цагийн байдлаар

Мандатын тоо

21

Багануур, Багахангай, Налайх дүүрэг

10104 иргэн санал өгсөн 
(22,23 хувь)

2

22

Баянзүрх дүүрэг

26073 иргэн санал өгсөн

(23.74 хувь)

2

23

Баянзүрх дүүрэг

24560 иргэн санал өгсөн 

(21.92 хувь)

3

24

Сүхбаатар дүүрэг

19275 иргэн санал өгсөн

(22.20 хувь)

3

25

Чингэлтэй дүүрэг

22363 иргэн санал өгсөн

(21.62 хувь)

3

26

Баянгол дүүрэг

35311 иргэн санал өгсөн

(26.02 хувь)

3

27

Сонгинохайрхан дүүрэг

16920 иргэн санал өгсөн

(20.2 хувь)

2

28

Сонгинохайрхан дүүрэг

27779 иргэн санал өгсөн

(25.5 хувь)

3

29

Хан-Уул дүүрэг

29749 иргэн санал өгсөн

(25.99 хувь)

3

Top