СОНГУУЛИЙН ИРЦ: Нийслэлд Баянгол дүүрэг ирц сайтай хэвээр байна

2020 оны 06 сарын 24

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр 17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 52.6 хувьтай байна. УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт хамгийн бага буюу 46.4 хувь ирцтэй байгаа бол нийслэлийн тойргуудаас 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 34.4 хувийн ирцтэй байна.

Ирц сайтай тойргуудаас 12 дугаар тойрог буюу Сүхбаатар аймагт хамгийн өндөр ирцтэй буюу 65 хувьтай байгаа бол нийслэлээс 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэг 54.4 хувийн ирцтэй байна.

Тус дүүрэгт санал өгөх ёстой 134.8 мянга гаруй сонгогчоос 74.4 мянга гаруй сонгогч саналаа өгөөд байгааг СЕХ-ноос мэдээллээ.

 

Тойргийн дугаар

Тойргийн нутаг дэвсгэр

Санал өгсөн иргэдийн тоо

Сонгогчдын ирц хувиар

Мандатын тоо

21

Багануур, Багахангай, Налайх дүүрэг

21.295

47.80%

2

22

Баянзүрх дүүрэг

55.254

50.20%

2

23

Баянзүрх дүүрэг

49.979

44.60%

3

24

Сүхбаатар дүүрэг

43.025

49.50%

3

25

Чингэлтэй дүүрэг

44.454

45.90%

3

26

Баянгол дүүрэг

73.443

54.40%

3

27

Сонгинохайрхан дүүрэг

32.979

39.00%

2

28

Сонгинохайрхан дүүрэг

52.695

47.50%

3

29

Хан-Уул дүүрэг

62.298

54.30%

3

Top